Нүүр/Бидний тухай

Бидний тухай

Амар Лаб нь лабораторийн урвалж, оношлуур, шинжилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг мэргэжлийн зөвлөгөө, сургалт, хэрэглээний дэмжлэгтэй хослуулан хүргэдэг.

Бид харилцагч байгууллагын үйл ажиллагааны онцлог, шинжилгээ, хяналтын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, аргачлалыг сонгохоос эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд зөв нэвтрүүлэх хүртэл хамтран ажилладаг. Бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна түүнийг зөв сонгох, ашиглахад шаардлагатай мэдлэг, арга зүйн дэмжлэгийг хүргэхийг чухалчилдаг.

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр олон улсын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж, байгууллагуудын шинжилгээ, хяналтын чадавхыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Measure.
Prevent.
Protect.

Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжлэх ухаанд суурилсан цогц шийдэл.

01

Бидний үнэт зүйлс

Аюулгүй байдал

Хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон эрхэмлэнэ.

Найдвартай байдал

Чанар, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хариуцлагатай, тогтвортой хүргэнэ.

Мэргэжлийн зарчим

Мэдлэг, нотолгоонд тулгуурлан үнэн зөв мэдээлэл, бодитой зөвлөгөө хүргэнэ.

Практик шийдэл

Харилцагчийн бодит хэрэгцээнд нийцсэн, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх боломжтой шийдлийг санал болгоно.

03
Түнш

Олон улсын итгэмжлэгдсэн түнш

FSTest лого
CERTIFIED PARTNER · OFFICIAL DISTRIBUTOR IN MONGOLIA

FSTest

FSTest Co., Ltd. · Dayuan & Oasis Group

FSTest Co., Ltd. нь хүнсний аюулгүй байдлын шинжилгээний технологи, үйлдвэрлэлийн 30 гаруй жилийн туршлагатай Dayuan & Oasis Group-ийн олон улсын зах зээлд чиглэсэн үйл ажиллагааг хариуцдаг тусгай платформ юм.

Тус компани нь микробиологийн шинжилгээ, эрүүл ахуйн хяналт, пестицид болон мал эмнэлгийн эмийн үлдэгдэл, химийн бодис, биотоксин илрүүлэх шинжилгээ, үр тариа, малын тэжээлийн аюулгүй байдал, сүү, усны шинжилгээ болон хүнсний тосны чанарын хяналтад зориулсан түргэвчилсэн оношлуур, шинжилгээний хэрэгсэл нийлүүлж, шинжилгээний цогц шийдлийг санал болгодог. Тус компанийн зарим бүтээгдэхүүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ, баталгаажуулалтын хөтөлбөрт хамрагдсан.

FSTest нь үйлдвэрлэлийн тогтсон тогтолцоо, чанарын удирдлага, нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурлан бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдал, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн захиалгат шийдэл, олон улсын найдвартай нийлүүлэлтийг ханган ажилладаг.

Технологийн тасралтгүй шинэчлэл, бүс нутгийн зах зээлийн онцлогт нийцүүлсэн бүтээгдэхүүн, мэргэжлийн техникийн дэмжлэгээр дамжуулан дэлхийн түнш байгууллагууддаа хүнсний аюулгүй байдлын шинжилгээ, хяналтыг илүү шуурхай, хялбар, найдвартай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

AMAR LAB нь FSTest-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер.

fstestcorp.com ↗
FSTest бүтээгдэхүүн эсвэл хамтын ажиллагааны зураг
04
Холбоо барих

Танай байгууллагад тохирох шийдлийг хамтдаа тодорхойлъё.