Бата-лактам бүлгийн антибиотик илрүүлэх хурдавчилсан туузан оношлуурын ажиллах зарчим нь иммунoхроматографийн арга дээр суурилсан.
Туузан оношлуурын үр дүн унших хэсэгт тест (Т) болон хяналт (С)-ын хэсэг байрлах бөгөөд эдгээр нь шинжилгээ хийхээс өмнө харагдахгүй. Туузан оношлуурын доод талд байрлах шингээгч хэсгийг дээжинд дүрэхэд шингэн туузны гадаргуу дээгүүр дээш чиглэлтэй урсан урьдчилан бүрсэн рекомбинант антигентай урвалд орж тест (Т) болон хяналт (С) хэсэгт улаан өнгийн зураас үүснэ.
С буюу хяналтын хэсгийн улаан зураас шинжилгээ бүрд илрэх бөгөөд энэ нь үр дүн хүчинтэй болохыг илтгэнэ. Тест (Т)-ийн хэсэг цэвэр бол бета-лактам илрээгүй, улаан өнгийн зураас үүсвэл бета-лактам илэрсэн гэж үзнэ. Хэрэв дээжинд бага хэмжээний бета-лактам агуулагдаж байвал Т хэсэгт бүдэг улаан өнгийн зураас үүсч болно.