FSTest MC200 нь орчны болон тоног төхөөрөмжийн цэвэрлэгээний дараа гадаргуу дээр үлдсэн органик бохирдлыг ATP-ийн хэмжилтээр илрүүлж, цэвэрлэгээний үр дүнг газар дээр нь шуурхай үнэлэх зориулалттай өндөр мэдрэмжтэй, зөөврийн төхөөрөмж юм. Мөн CIP цэвэрлэгээний дараах зайлах усны хяналтад ашиглана.
Люциферин-люциферазын биолюминесценцийн урвалд үндэслэн органик үлдэгдэл болон бичил биетний гаралтай ATP-ыг хэмжиж, үр дүнг 10 секундэд харьцангуй гэрлийн нэгжээр (RLU) харуулна. Урьдчилан тохируулсан хязгаарын утгатай харьцуулан цэвэрлэгээний шаардлага хангасан эсэхийг үнэлнэ.
Мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд 20,000 хүртэлх хэмжилтийн үр дүнг хадгалах санах ойтой. USB болон Bluetooth холболтоор өгөгдөл дамжуулах, хэмжилтийн бүртгэл хөтлөх, тайлан боловсруулах боломжтой. Цэнэглэдэг батарейтай, авсаархан хийцтэй тул үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн хяналтад ашиглахад тохиромжтой.